вторник, 2 мая 2017 г.

УГААЛГЫН МАШИН ЦЭВЭРЛЭХ. (усны сав & танк)

Угаалгын машины их бохирдолтой хүрдийг (барабан), усны савыг (танк) цэвэрлэхийн тулд хлортой цайруулагч (белизна) эсвэл у/машиныг цэвэрлэдэг бодис хийгээд барабан цэвэрлэх (очистка барабана & clean tub) программ сонгох, тийм программ байхгүй бол даавуу угаах горимыг сонгоод (60-90) хэмд хоосон угаана. Мөн лимоны хүчил, сод, уксусаар цэвэрлэж болно. Байнга уксусаар угаавал резиний уян чанар алдагдана гэнэ. Белизнагаар угааж байгаа үед ванны өрөөний хаалга хааж агааржуулалт сайн хийх



среда, 26 апреля 2017 г.

Угаалгын машинд угаалгын нунтаг хйих:

Угаалгын машинд угаалгын нунтаг хйих:
Prewash (предварительная стирка) буюу урьдчилсан угаалт сонгосон үед ромбоор 1,2 дугаартай тасалгаанд у/нунтаг хийх, маш их бохирдолтой үед сонгох программ. Main wash (основная стирка) буюу үндсэн угаалтын үед зөвхөн ромбоор 2 дугаартай тасалгаанд угаалгын нунтаг хийнэ. Цэцэгний зурагтай softener-ын тасалгаанд зөөлөрүүлэгч (lenor г.м) хийнэ. Bleach буюу отбеливатель-ын тасалгаанд цайруулагч (белизна г.м) хийнэ. Цайруулагчны тасалгаа байхгүй бол 2 тасалгаанд угаах усаа татаж байхад нь хамт хийнэ.